“Squid game” цувралын жүжигчин сайн үйлсийн аянд оролцохоор Монголд иржээ

2022-05-06 1044 0

Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд туслах сайн үйлсийн төслийнхөн хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өглөө. 

Энэ хүрээнд Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд туслах сайн үйлсийн төсөлд нэгдсэн БНСУ-ын алдарт зураач И Юн Жон болон тус улсын кино урлагт хүч сорьж яваа Энэтхэгийн жүжигчин Анупам Трипапти Монголд иржээ.

Жүжигчин Анупам Трипапти нь Энэтхэг гаралтай жүжигчин бөгөөд “Squid game” цувралд тоглож, олны танил болсон билээ.

Тэрээр “Монголд ирсэндээ маш их баяртай байна. Өмнөд Солонгост сурч байхдаа би монгол оюутантай хамт амьдарч байсан. Мөн миний хамгийн дотны найзууд монгол оюутнууд байсан. Иймээс найзуудтайгаа хамтран хүүхдүүдэд тусалж, Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд туслах сайн үйлсийн төслийн нэг хэсэг нь болж байгаадаа баяртай байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03

Говьсүмбэр, Төв, Өмнөговийн наадмын түрүү, үзүүрийн бөхчүүдээс допинг илэрчээ

ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтээс 2026 оны аймаг, дүүрг

2026-07-22

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харвааны шилдгүүд тодорлоо

Энэ сарын 5-ны өдөр эхэлсэн Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа өндөрлөж, шилдэг мэрг

2026-07-08