ИТГЭЛИЙН ХҮЧ

2022-04-24 672 0

Нэг бизнесмэн эр Өмнөд Африкт ажил хэргээр явж байгаад өндөгний шарны дайтай том алмаз худалдан авчээ. Авсан алмаз нь голдоо багахан цууралттай байгаад сэтгэл нь гонсгордуухан байсан тэрээр чулуугаа хэрхэх талаар зөвлөгөө авахаар нэгэн үнэт чулууны дарханд хандав. Дархан, алмаазыг нь шагшин толгой сэгсрээд:

-Энэ чулууг голоор нь хоёр хуваагаад бриллиант болгон зүсч өнгөлөх юм бол энэ алмазнаас ч илүү үнэ хүрнэ. Аа, харин нэг л эвгүй цохиход олон жижиг хэлтэрхий болон бутрах эрсдэлтэй. Тэр олон жижиг хэлтэрхийг яаж ч сайхан засч өнгөлөөд олигтой үнэ хүрэхгүй. Тийм болохоор би энэ чулуунд гар хүрч зүрхлэхгүй нь гэв.

Бизнесмэн эр аль ч улсад явсан мөнөөх алмаазаа үнэт чулууны дархадад үзүүлсээр… цаадуул нь ч чулууг нь засахаас татгалзсаар байв. Тэгж байтал нэг танил нь түүнд Амстердамд “алтан гарт” хэмээн алдаршсан хөгшин дархан байдаг гэнэ, тэр хүнд хандаад үзээч гэв. Бизнесмен эр ч тэр даруй Амстердам хотод нисч очоод хөгшин дарханг олж уулзав. Хөгшин мастер моноклио зүүгээд (нэг нүдний дуран) алмаазыг нь эргүүлж тойруулан хэсэг харснаа “энэ чулуу бутрах эрсдэлтэй” хэмээн анхааруулах гэтэл бизнесмен эр үгийг нь таслан:

-Би наад үгийг чинь өмнө нь олон удаа сонссон… бараг цээжээрээ мэднэ гэхэд нь хөгшин дархан “За тийм бол яахав…” гээд алмаазыг нь зүсч өгөхөөр болж хөлсөө хэлснийг бизнесмен эр дуртайяа зөвшөөрлөө. Ингээд хөгшин дархан чулууг нь авч урлангийнх нь цаад мухарт буруу харан нэг юм хийж суусан залуухан дарханд өгөв. Залуу, чулууг нь алган дээрээ тавиад алхаараа ганц тонштол алмааз голоороо хоёр хуваагдчихав. Бизнесмен эр, залуу дарханы ур чадварыг ихэд биширсэн байдалтай:

-Энэ залуу танайд удаж байгаа юу? хэмээн асуусанд хөгшин дархан:

-Энэ хүү манайд ажилд ороод гурав л хонож байна… Хүү энэ алмааз ямар өндөр үнэтэйг мэдэхгүй болохоор сэтгэл нь тайван, гар нь чанга байгаа нь энэ гэв.

Сургамж: Амьдралд ямар ч саад бэрхшээл тохиолдож болно. Гагцхүү тэр бүхнийг шийдвэрлэхдээ эргэлзэж тээнгэлзэлгүй өөртөө итгэлтэй, шийдэмгий байх нь чухал.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Утгын чимэг-2025” наадмын сүүлийн шатанд шалгарсан өгүүллэгүүд

“Утгын чимэг-2025” оны шилдэг богино өгүүллэг шалгаруулах наадмын сүүлийн шатны шалгаруулалт хоёрдуг

2025-01-28

Асашёорюүгийн үеэл дүү Хошорюү С.Бямбасүрэн ёкозүна цол хүртэхээр боллоо

Энэ оны анхны башё болох Хацү башё өчигдөр/2025.01.26/ өндөрлөж, түрүү бөхөөр Хошорюү С.Бямбасүрэн т

2025-01-27

Сүмогийн 73 дахь аварга, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зодог тайлахаа зарлалаа

Мэргэжлийн сүмо бөхийн 73 дахь аварга, Монголын тав дахь Ёкозүна цолтон Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зодо

2025-01-17