Сүхбаатарын талбай дээгүүр согтуугаар автомашинтай зорчсон иргэнийг эрүүлжүүлжээ

2022-04-11 718 0

Төв талбай дээгүүр улаан өнгийн Toyota Aqua маркийн автомашин нэвтрэн орсон бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Энэхүү үйлдлийг цагдаагийн байгууллагаас таслан зогсоож, шалгахад жолооч П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь тогтоогджээ.

Жолоочийн согтолтын зэргийг шалгахад 1.77 хувьтай гарсан бөгөөд тээврийн хэрэгслийг түр саатуулж, түүнийг эрүүлжүүлсэн аж.

Уг зөрчлийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил 86 хувьтай байна

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Гүнжийн нуур орчимд 280 хүүхдийн суудалт

2026-04-20

“Хатант интернэшнл” баг Алтан цом, 500 сая төгрөгийн эзэн болов

Монголын Үндэсний бөхийн холбооны Алтан цомын төлөөх цуврал барилдаан амжилттай болж өндөрлөлөө.

2026-04-20

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16