Д.Галсансүх “Тэмцэгч хүүхдүүдэд” зориулан үгээ хэлэв

2022-04-08 793 0

Өчигдөр болсон залуусын жагсаалын талаар хүн бүр өөр өөрийн үзэл бодлоо илэрхийлсээр байна. “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Д.Галсансүх “Тэмцэгч хүүхдүүдэд зориулав” нэртэй шүлэг тэрлэжээ.

Тэмцэгч хүүхдүүдэд зориулав

Сэрж байгаа нь сайхан юм даа

Сэхээрч байгаа нь ч гэж хэлмээр юм уу.

Залуу оюун ухаан эрх чөлөөг хүснэ

Зайлуул бас ходоод нь хонхолзохгүй бол болно

Хятад хэлээр ярихыг шаардах нь тэдэнд

Холын хол зүүд, зэрэглээ шиг л санагдана

Одоо тэгээд өдөржин жагссан хүүхдүүд минь

Орондоо орохдоо ордонг нураачихлаа гэж зүүдэлнэ

Нэг өдрийн дотор нийгмийг өөрчилсөн юм шиг

Нэг хэсэгтээ л догдолно. Нэлээд их хөөрцөглөнө

Аз жаргалынхаа үүдийг нээсэн адил аашилна

Ах, эгч нар чинь амдаад цүнхээ бариулах гэнэ

Тэр болгоныг давж чадвал энэ улс аврагдана

Тэвчээр, тэмцэл хоёрын жорыг тааруулахад болно

Цалин авдаг ажлаа хий гэж хашгирч болно

Цаад нам нь авлигаараа амьдар гэж аашилна.

Д.Галсансүх 2022.04.07 Улаанбаатар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Өмнөд Солонгосчууд “Хамгийн олуулаа оролцсон буухиа уншлага”-аар Гиннесийн амжилт тогтоолоо

Өмнөд Солонгосчууд "Хамгийн олуулаа оролцсон буухиа уншлага" амжилтын эзэн болж, Гиннесийн амжил

2025-09-30

Самандын хүү цөөрмийг далай, довцогийг толгод болгох шидтэй

Цаанаасаа төрчихсөн хүн үнэхээр л ондоо байдаг юм билээ. Төрөлх нутгийнхаа 100 жилийн ойгоор Ардын ж

2025-08-05

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсн

2025-07-03