Саатуулагдсан иргэдийн дунд дөрвөн эмэгтэй бий…

2022-04-08 797 0

Өчигдөр болсон залуусын жагсаалтай холбогдуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Эрүүгийн цагдаагийн албанаас мэдээлэл хийлээ.  

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргал “Өчигдөр болсон жагсаал цуглаан хуульд зааснаар урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл аваагүй. Жагсаж буй иргэдэд цагдаагийн байгууллагын зүгээс үзэл бодлоо тайвнаар илэрхийлэх, нийгмийн дэг журмыг зөрчихгүй байх талаар удаа дараа анхааруулсан. Үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь залуучуудад үлдээсэн. 

Өчигдөр 18:00 цагийн үед Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар залуучуудтай уулзах үеэр жагсагчид ус, ундааны сав, талх шидэх зэрэг эсэргүүцэл үзүүлсэн. Энэ үед нэг эмэгтэйн толгой хагарсан, хоёр оёдол тавиулсан байгаа. Энэ цаг мөчөөс эхлэн жагсаалын бүтэц өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл, өглөөний 10:00 цагаас хойш үзэл бодлоо илэрхийлсэн залуус шингэрч, үзэл бодлын хувьд өөр төрлийн залуус орж ирж нийтийг турхирсан үйлдэл, үг хэллэг удаа дараа гаргаж эхэлсэн. Зам хаая, ордны үүдийг хаая гэх мэтээр.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэд олноор цугласан. Их тэнгэрт очиж жагсаалаа үргэлжлүүлсэн. Төрийн тусгай алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, бие эрх чөлөөнд халдсан үйлдлүүд гарсан” хэмээв.

Харин ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Цагдаагийн 7 албан хаагч толгой хагарсан, хөл хугарсан зэргээр гэмтэл авсан. Шөнийн 03:40 минутад албадлагын арга хэмжээ авч, жагсаалыг тараасан. Нийт 18 иргэнийг эрүүлжүүлж, 20 иргэнийг түр саатуулаад байна. Саатуулагдсан иргэдийн дунд 5 хүүхэд байсныг гэрт нь хүргүүлсэн. Мөн дөрвөн эмэгтэй байгаа” гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил 86 хувьтай байна

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Гүнжийн нуур орчимд 280 хүүхдийн суудалт

2026-04-20

“Хатант интернэшнл” баг Алтан цом, 500 сая төгрөгийн эзэн болов

Монголын Үндэсний бөхийн холбооны Алтан цомын төлөөх цуврал барилдаан амжилттай болж өндөрлөлөө.

2026-04-20

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16