“Шинэ Зуунмод” хотын зураг төсөлд 500 орчим тэрбум төгрөг шаардлагатай

2022-04-06 961 0

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Шинэ Зуунмод” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталлаа.

“Шинэ Зуунмод” хот байгуулагдсанаар тус хотын дотоодын нийт бүтээгдэхүүн 2040 он гэхэд 24 их наяд төгрөг буюу 8.5 тэрбум ам.долларт хүрч Улаанбаатар хот, Хөшигийн хөндийн бүс орчим ажлын байр, орлого бүрдүүлэгч сектор болно. Шинэ хотын эдийн засгийн 0.5 хувь нь хөдөө аж ахуйгаас, 13.2 хувь нь үйлдвэрлэлээс, 86.4 хувь нь үйлчилгээний салбараас бүрдэх юм байна.

Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Хөшигийн хөндийд баригдах хот байгуулалтуудыг үе үеийн Засгийн газар судалж, баталж ирсэн. Тухайлбал, 2019 оны нэгдүгээр сарын 19-нд Засгийн газраас шинэ нисэхийн буудлыг дагаж, аэросити байгуулна гэж төлөвлөн баталж байсан. Мөн 2020 оны дөрөвдүгээр сард УИХ-аас Майдар, Шинэ Зуунмод гэсэн орон нутгийн зэрэглэлтэй хот байх тухай шийдвэр гарч байсан.

Харин энэ Засгийн газрын үед Хөшигийн хөндийд Богдхан төмөр зам болон бусад олон төлөвлөлтийг цогц байдлаар харгалзан Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталлаа. Уг ерөнхий төлөвлөлттэй холбоотойгоор хэсэгчилсэн төлөвлөлтүүдийг хийнэ.

Эхний үед барилгажих газар буюу онгоцны буудал, логистикийн төвийн ойролцоох инженерийн дэд бүтцийн ажлын зургийг хийж дуусаж байгаа. Дөрөвдүгээр сард цахилгаан, дулаан хангамж, цэвэрлэх байгууламж, усан сан, холбоо мэдээлэл, үерийн далан, инженерийн бэлтгэл гэхчлэн бүгдийнх нь ажлын зургийг хийж эхэлсэн бөгөөд төлөвлөлт батлагдсан тул магадлалаар орж эцэслэгдэнэ. 

Ажлын зургуудаар нийтдээ 500 орчим тэрбум төгрөгийн төсөв урьдчилсан байдлаар гарч байгаа. Энэ жил Засгийн газраас 33 тэрбум төгрөгийг инженерийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтад тавьсан” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07