ТЕГ: Улстөрчийн амь насыг бүрэлгэхээр бэлтгэж байсан таван иргэнийг баривчилсан

2022-04-06 728 0

Тагнуулын Ерөнхий Газраас зэвсэгт этгээдүүдийг баривчилсан талаар мэдээлэл хийлээ.

ТЕГ-ын олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр “Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлд иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөтэй гэж заасан.

Тэгвэл энэхүү эдлэх эрхийн хүрээнд иргэдийн зохион байгуулж буй жагсаал цуглааны үеэр хүний эрүүл мэнд амь насанд халдаж, үймээн самуун өдөөн хатгах, турхирах зорилготой зохион байгуулалтад орсон этгээдүүдийг тагнуулын байгууллага шалгаж байна.

Тодруулбал, тагнуулын байгууллага Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлд заасан экстремист үйл ажиллагаа явуулах гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан нэр бүхий таван иргэнийг саатуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэлээ.

Нийт 12 ширхэг галт автомат болон гар буу, 861 сумыг эд мөрийн баримтаар хураан авчээ. Тус этгээдүүд нь жагсагчдыг турхирч эмх замбараагүй байдал үүсгэхээс гадна улсын онц чухал объектуудыг эзлэх, цаашлаад улс төрчдийн амь насанд халдахаар зэхэж байсан талаар ТЕГ-ын олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр мөн мэдээлсэн юм.

Хураан авсан буун дунд өмгөөлөгч Б.Баасанцогт нарын эзэмшлийн этгээдүүдийн галт зэвсэг илэрсэн тул түүнийг мөн баривчлан саатуулсан байна.

Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэхээр зохион байгуулж буй аливаа тайван жагсаал цуглааны үеэр зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл, тэсэрч, дэлбэрэх хэрэгсэл ашиглан нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсгэх, гэмт хэрэг үйлдэх, санаа зорилго бүхий бүлэг этгээдүүд байхыг үгүйсгэхгүй. Тиймээс жагсаал, цуглаанд оролцохдоо бусдын өдөөн хатгалтад өртөхгүй байхыг ТЕГ-аас сэрэмжлүүллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

СХД-ийн 3 дугаар хороо спорт цогцолбортой боллоо

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил дуусаж, улсын ко

2025-09-11

А.Амартүвшин: Зөвхөн гар утасны аппаар нүүрс худалдан авдаг болно, хагас коксын нэг шуудай нь 5000₮

НЗД-ын орлогч А.Амартүвшин, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар н

2025-09-09

Г.Занданшатар: 2027 оноос  НӨАТ-ын буцаан олголтыг 100 хувь буюу 10 хувийг буцаан олгоно

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуул

2025-09-02