МҮЭХ: Жилийн дотор төмсний үнэ 20, цагаан будааны үнэ 130 хувиар өсжээ

2022-04-05 786 0

МҮЭХ-оос  өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тарифын судалгааг сар бүр хийдэг ба 2021 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн үнийг 2022 оны мөн үетэй дараах байдлаар харьцуулжээ.

Улаанбаатарт худалдаалж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болох:

  • цагаан будаа нэг кг нь 3000₮ байсан бол 6900₮ болж 130 хувиар
  • шар будаа нэг кг нь 2800₮ байсан бол 5000₮ болж 78,6 хувиар
  • үхрийн ястай мах 12000₮ байсан бол 14000₮ буюу 16,7 хувиар
  • үхрийн цул мах 14000₮ байсан бол 16000₮ буюу 14,3 хувиар
  • адууны мах 20 хувиар
  • сүү 2900₮ байсан бол 3700₮ болж 27,6 хувиар
  • ургамлын тос 5500₮ байсан бол 8100₮ болж 47,3 хувиар
  • элсэн чихэр  2800₮ байсан бол 5320₮ болж 90 хувиар
  • монгол төмс 1200₮ байсан бол 1440₮ болж 20 хувиар
  • лууван 50 хувиар
  • сонгино 75 хувиар
  • тахианы мах 22,4 хувиар
  • шатахуун АИ-92 1450₮ байсан бол 2390₮ болж 64,8 хувиар
  • дизель түлш 2190₮ байсан бол 3130₮ болж 42,9 хувиар
  • газ 970₮ байсан бол 1855₮ буюу 91,2 хувиар тус тус өсжээ.

Мөн нэг ам.доллар 2022 оны 3-р сард 2850₮ байсан бол 14 хоногийн дараа буюу өнөөдөр 3200₮ болсон гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Төрийн тахилгатай Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян хоёр сар үргэлжилнэ 

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяныг  энэ сарын 22-оос наймдугаар сар

2026-06-18

Согтуу жолооч автомашинтайгаа Энхтайваны гүүрнээс унажээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд ХУД-ийн 2 дугаар хо

2026-06-16

Аймаг, сумд дэнж хотойтол наадах дэлгэр их наадмын товоо зарлаж эхэллээ

Монгол түмний дархлаа, өв соёл болсон дэлгэр их наадам айсуй. Энэ жил тэгш ой нь тохиож буй аймаг, с

2026-06-16