Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын давж заалдах шүүх хурал өнөөдөр болно

2022-04-04 638 0

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл, түүний хүү   “Грандлайн” компанийн захирал асан Б.Чулуудай нарт холбогох хэргийн шүүх хурал өнгөрөгч арван хоёрдугаар сард Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд ес хоног үргэлжилсэн билээ.

Улмаар, Э.Бат-Үүлд Эрүүгийн хэргийн 21.12 буюу “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон”,

2002 оны Эрүүгийн хуулийн 263.2 буюу “төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас Нийслэлийн Засаг даргын тамгын газарт хохирол учруулсан гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн” гэмт буруутайд тооцож, нээлттэй хорих ангид дөрвөн жил хорих, нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хасах ял оногдуулж,

Б.Чулуудайд мөн Эрүүгийн хуулийн 22.12, 2002 оны Эрүүгийн хуулийн 263.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр ялаас чөлөөлөх шийдвэр гаргасан. 

Гэвч шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй хэмээн үзэж давж заалдах өргөдөл гаргасныг өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхээр шүүх хурлыг товлон зарласан байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Парламентын 34 жилийн түүхэнд УИХ-ын гишүүдийг тэмбүүтэй гэж гүтгэсэн тохиолдол байдаггүй юм байна

Өнгөрсөн баасан гарагаас эхлэн УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Мөнхсоёл нарын тухай “TPHA+ буюу тэмбүү өв

2024-11-25

Г.Занданшатар: Ерөнхийлөгчийн шаардлага хангагдахгүй бол дахин хориг тавихыг үгүйсгэхгүй

УИХ 2025 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлээд байна. Хэлэлцүүлги

2024-11-22

УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан. Тэгвэл өнөөдөр

2024-11-22