Эрчим хүчний үнийг 28 хувиар нэмбэл айл өрх дунджаар 9000 төгрөг нэмж төлнө

2022-03-30 991 0

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны дараа Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл өглөө.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Одоо байгаа цахилгаан дулааны эрчим хүчний хэрэглэгчийн үнийг дор хаяж 28 хувиар нэмэх шаардлагатай гэсэн судалгаа гарсан.

Үнийг нэмэхгүй байвал эрчим хүчний салбар хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөлд хүрэхээр байна” гэлээ.

Эрчим хүчний салбар 2019 онд 78, 2020 онд 92 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Харин ийнхүү 28 хувиар нэмэгдүүлснээр айл өрх дунджаар 9000 төгрөг нэмж төлөх юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Төрийн тахилгатай Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян хоёр сар үргэлжилнэ 

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяныг  энэ сарын 22-оос наймдугаар сар

2026-06-18

Согтуу жолооч автомашинтайгаа Энхтайваны гүүрнээс унажээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд ХУД-ийн 2 дугаар хо

2026-06-16

Аймаг, сумд дэнж хотойтол наадах дэлгэр их наадмын товоо зарлаж эхэллээ

Монгол түмний дархлаа, өв соёл болсон дэлгэр их наадам айсуй. Энэ жил тэгш ой нь тохиож буй аймаг, с

2026-06-16