ШУУРХАЙ: Шанхай хотод халдварын тоо эрс нэмэгдэж, 9 өдрийн хөл хорио тогтоолоо

2022-03-28 1102 0

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд  БНХАУ-ын 31 мужид 1275 тохиолдол батлагдаж, шинж тэмдэггүй халдвар авагч 4996 бүртгэгдсэн байна. Шанхай хотод 50+3450 /батлагдсан тохиолдол+шинж тэмдэггүй ч халдвар авагч/ тохиолдол бүртгэгджээ.

Иймээс өнөөдрөөс буюу 03 сарын 28-ны 05:00 цагаас эхлэн Шанхай хотод хэсэгчилсэн хөл хорио тогтоож, хөл хорио тогтоосон бүсийн иргэдээ PCR шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Энэ хэсэгчилсэн хөл хорио 04 дүгээр сарын 05-ны өдрийн 03:00 цаг хүртэл үргэлжлэх аж.

Хөл хорио тогтоосон хэсгийн иргэдийг харьяа хорооноосоо гарахгүй байхыг зөвлөсөн байна. Мөн тухайн хэсгийн автобус, метро, такси зэрэг нийтийн тээврийг бүхэлд нь зогсоожээ. Зөвхөн хүргэлтийн үйлчилгээ авах боломжтой аж. Хотхон, дүүргүүд дэх хүнсний дэлгүүрүүд цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа ба Шанхайн иргэд хүнс, ахуйн хэрэгцээт зүйлээ интернэтээр урьдчилан захиалсан цагийн дагуу очиж авч байна.      

Эх сурвалж: China news network

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10