Хүүхдүүдтэй хамтран ундны усны хими, нян судлалын шинжилгээний сонирхолтой туршилтуудыг хийжээ

2022-03-22 1034 0

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Төв  аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Хүмүүн” цогцолбор дунд сургуулийн 7 дугаар ангийн  150 гаруй сурагчийг хамруулсан “Усны үнэ цэнэ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын үеэр ундны усны хими, нян судлалын шинжилгээний сонирхолтой сорилт, туршилтуудыг хүүхдүүдтэй хамтран хийсэн нь сурагчдын мэдлэгийг дээшлүүлсэн, үр дүнтэй арга хэмжээ болов.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1992 онд зохион байгуулсан “Хүрээлэн буй орчин”, “Хөгжлийн тухай” сэдэвт  олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлсэн байдаг. Улмаар 1993 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг анх НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглаж, жил бүрийн энэ өдрийг цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлж  ирсэн билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

СОНИРХОЛТОЙ: Ихэр шар, цусан толботой өндөг аюултай юу?

Мэдэхгүй бүхэн хүний дайсан гэж нэг үг бий. Урьд нь өндөг шарж идэх үедээ цусан толботой эсвэл дав

2026-08-04

Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны долоодугаар сарын 20-нд бүртгэгдсэн тарваган тахлын сэж

2026-07-24

Хүний эрүүл мэндэд хамгийн их эрсдэл учруулдаг цаг агаарын аюулт үзэгдлүүдийн нэг нь ХЭТ ХАЛУУН

Өнөөдөр буюу долоодугаар сарын 23-наас эхлэн 27-ныг хүртэл ихэнх нутгаар хална. Сүүлийн жилүүдэд

2026-07-23