Хөтөлийн цементийн үйлдвэрийг төрд буцаан авах тогтоолыг баталлаа

2022-03-23 871 0

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт орших Хөтөл цемент шохой үйлдвэрийг төрийн өмчид буцаан авах тухай хэлэлцлээ. Ингээд хуралдаанаар төрд буцаан авах асуудлыг дэмжиж Засгийн газрын тогтоол гаргалаа.

Энэ талаар өмнө нь Шадар сайд С.Амарсайхан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурал дээр байр сууриа илэрхийлж байсан билээ. 

Тэрээр “Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг 1.3 тэрбум төгрөгөөр хувьчилж авсан этгээдүүд Хөгжлийн банкнаас 300 орчим тэрбум төгрөгийн хүүгүй, барьцаагүй зээл авсан ч өнөөдрийг хүртэл нэг төгрөг төлөөгүй байна. Дээрээс нь татвар, нийгмийн даатгалын 20-иод тэрбум төгрөгийн өртэй. Хөтөлийн цемент шохойн үйлдвэр бол улсын аж үйлдвэрийн ууган голомтуудын нэг” гэж байсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10