Ц.Даваасүрэн: Хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор ТОГ, ДУЛААНЫ үнэ нэмэгдэж болзошгүй

2022-03-22 932 0

Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийн талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэгт багтаж буй юм.

Тэрбээр “Одоогийн байдлаар хөгжлийн банкны 100 гаруй тэрбумын төлөлт хийгдээд байна.

Төрийн өмчит эрчим хүчний компаниуд Хөгжлийн банкнаас зээл авсан. Энэ зээлээ төлөх гэхээр эрчим хүчний үнэ тарифыг барьчихсан. Энэ жил эрчим хүчний салбар нийт 78 тэрбумын алдагдалтай байна.

Жишээ нь, Хөгжлийн банкны зээлээр ТЭЦ-4 дээр өргөтгөл хийгээд, 90 мваттын хүчин чадал бий болгосон. Жил бүр шинээр болж байсан хэрэглээг хаасан гэсэн үг. Энийг хийгээгүй бол орой бүр тог хязгаарлаж, таслах байсан.

Энэ зээлийг төлөх юм бол эрчим хүчний үнэ, тариф өсөх ёстой. Иргэдэд дарамт учруулахгүйгээр энэ зээлийг төлөх боломжгүй. Ард түмнийхээ ачаалал, дарамтыг нэмэхгүй гэвэл төр энэ компаниудынхаа зээлийг өмнөөс нь төлөхөөс өөр аргагүй” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ: Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахаар боллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцлээ. Үндс

2025-10-17

ҮХЦ: УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэсэн

Монгол Улсын Ерөнхий сайдаас Үндсэн хуулийн Цэцэд хандаж ирүүлсэн хүсэлтийн дагуу Монгол Улсын Их Ху

2025-10-17

Д.Амарбаясгалан УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл дөнгөж сая хуралдлаа. Хурлын үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан албан

2025-10-16