Н.Түвшинбаярын хэрэгт зүйл анги нэмж, цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ

2022-03-15 464 0

Н.Түвшинбаярыг цагдах хорих хугацааг дахин сунгалаа. 

Тодруулбал, прокурорын байгууллагаас Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгуулах тухай саналыг 2022 оны Гуравдугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 14-ний өдөр дүүргийн прокурор, яллагдагчийн болон хохирогчийн өмгөөлөгч нарыг оролцуулан хянан хэлэлцээд түүнийг цагдан хорих хугацааг нэг сараар сунгаж шийдвэрлэжээ. 

Мөн прокуророос Н.Түвшинбаярт холбогдуулан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн байсныг хохирогч нас барсны дараа өөрчилж “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан” гэж эрүүгийн хэрэг үүсгээд байсан юм.

Тэгвэл, зүйл ангид дахин өөрчлөлт оруулж, эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан”, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.

Өчигдрийн хуралдаанаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно” гэсэн заалт, мөн хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорьж болно” гэсэн хуулийн заалтыг тус тус үндэслэн цагдан хорих гуравдугаар хугацааг нэг сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ж.Чинбүрэн: ДОХ-ын халдвартай 12 иргэнийг хяналтаас алдсан нь үнэн

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн томуу, томуу төст өвчин болон холбогдох бусад асуудлаар мэдээлэл өгл

2025-12-25

Р.Энхтүвшин: Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель түлшний үнэ нэмэгдэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Р.Энхтүвшин “Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель т

2025-12-24

Хяналтын болон бүтээмжийн менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 17-нд болж 30 гаруй асуудал хэлэлцэ

2025-12-17