С.Баярын ээжийг ШУА-ийн “Хүндэт дэвтэр”-т алдаршууллаа

2022-03-11 620 0

“Загасны Дулмаа” хэмээн олноо танигдсан нэрт эрдэмтэн, академич А.Дулмааг ШУА-ийн Ахмадын холбооноос “Хүндэт дэвтэр”-тээ алдаршууллаа. ШУА-ийн ахмадын холбоо нь жилд нэг хүнийг онцлон “Хүндэт дэвтэр”-тээ алдаршуулдаг уламжлалтай.

Академич А.Дулмаа нь 1964 оноос өнөөг хүртэл ШУА-ийн Байгалийн ухаан, Биологийн хүрээлэнд амьтан судлал, гидробиологи, загас судлалын тасаг, лабораторид эрхлэгч, Загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төвийн захирлаар тасралтгүй 55 жил ажиллаж байна.

Тэрбээр Дархадын хотгорын бүлэг нууруудаас эхлэн монгол орны бүх нуур усны хөвөгч болон ёроолч нугаламгүй жижиг амьтны ертөнц, загас, хөвөгч замаг, усны доод болон гуурст ургамлын зүйлийн бүтээгдэхүүн, тархац, биологи, экологийн онцлог, нөөц баялаг, усны амьдсын идэш тэжээлийн холбооны зүй тогтлыг судалж байгаа юм. Түүний судалгааны үр дүнгээр “Дархадын хотгорын нууруудын биологи”, “БНМАУ-ын нууруудын биологи”, “Монгол орны загас” хоёр боть, “Монголын ховор загас” зэрэг эрдэм шинжилгээний нэг сэдэвт бүтээл, ном, товхимол 40 гаруй, эрдэм шинжилгээний өгүүлэл 300 гаруйг хэвлүүлжээ.

Академич А.Дулмаа нь Хөвсгөл, Дархадын хотгорын Цагаан нуур, Төгрөг, Хармай, Тарган, Монгол алтайн Толбо, Хонгор-Өлөнгийн нуурууд, Хангайн Улаагчины хар, Найман нуур, Бага, Жаахан нуур, Дорнод тал хээрийн Хөх, Сүхбаатар аймгийн Ганга, Дагшин, Зэгст зэрэг найман аймгийн том жижиг 25 нууранд амоль, цагаан зарам, шивир жарга, булуу цагаан, хэлтэг, амарын хөөлөнхэй зэрэг загасыг нутаглуулан үржүүлжээ.

Ингэж загас шинээр нутаглуулснаар жилд 50-340 тн загас барих нөөцийг улс орондоо бий болгосон нэртэй судлаач, эрдэмтэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Б.Амартүвшин: Аравдугаар сард сэтгэл зүйчийн үйлчилгээг давхардсан тоогоор 14600 суралцагч авсан байна

Нийслэл дэх Жендэрийн салбар хороо өнөөдөр хуралдаж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл

2025-11-07

Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна

Цас орсонтой холбоотойгоор халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион

2025-11-07

“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах асуудлаар мэдэгдэл хүргүүллээ

Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч

2025-11-04