Л.Энх-Амгалан: Сайн багш өндөр, муу багш бага цалин авдаг тогтолцоо руу шилжинэ

2022-03-10 810 0

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан үр дүнд суурилсан санхүүжилтын тогтолцоонд энэ сардаа багтан шилжинэ хэмээн мэдэгдлээ.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Цалингийн доод жишиг Засгийн газрын хуралдаанаар батлагдлаа. Цалингийн доод жишгээс дээш багш нарын цалин хэдэн ч төгрөг байх боломжтой.  Багш нарын ажил хүүхдийн сурлагын үр дүнгээр хэмжигдэнэ.

Сайн багш өндөр цалин авч, муу багш бага цалин авдаг тогтолцоо руу шилжих шаардлагатай.

Багшийн цалингийн доод жишиг батлагдсан учраас гуравдугаар сарын дундаас үр дүнд суурилсан санхүүжилтын тогтолцоонд шилжинэ. 1-2  сарын үр дүнгийн урамшууллыг нөхөж олгох боломжтой гэж харж байна.

Багш нарын цалингийн доод жишиг дээшилж байна. Цалингийн доод жишиг дээшилж байгаа учраас үүн дээрээ үндэслэсэн үр дүнд суурилсан санхүүжилтын тогтолцоогоо нэвтрүүлнэ.

Ажилласан жилээсээ шалтгаан суурь цалингаасаа нэмэгдлээ бодуулна. Нэг жил ажилласан багш 20 жил ажилласан багштай адил цалин авахгүй” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10