Төрийн захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү үе шаттайгаар нүүлгэнэ

2022-03-09 847 0

Хөшигийн хөндий дэх бүтээн байгуулалттай холбоотойгоор төрийн захиргааны байгууллагуудын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг өнөөдөр баталлаа.

Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Хөшигийн хөндийд байр зүйн зураг, уул жалгыг судлах, газар хагалбарын мужийг 8 балл хэмээн тогтоосноор баригдах барилга байшингийн даац, усны нөөц зэргийг тооцоолсон.

Судалгааны үр дүнд 150 мянган хүн амьдрах хот төлөвлөлтийг хийж байна. Дархан, Эрдэнэт хот 100 мянган хүн оршин суудаг. 

Засгийн газраас өнөөдөр төрийн захиргааны зарим байгууллагыг үе шаттайгаар шилжүүлэх улс төрийн шийдвэр гаргалаа. Энэ талаар судалж, саналаа гаргана.

Дэд бүтэц, хүмүүс амьдрах орчин, ажлын байр зэрэг байснаар таталцал бий болдог. Энэ ажил нь өнөөдөр маргаашдаа биш, үе шаттайгаар хийгдэнэ. Жишээлбэл, Сөүл хот төвлөрлөө сааруулахын тулд Сэжун хотод төр захиргааны байгууллагуудаа шилжүүлэх ажлыг 20 жил хийж байна. Энэхүү шийдвэр өнөөдөр гарснаар ерөнхий төлөвлөлтийг ойрын хугацаанд Засгийн газраар батлуулна.

Мөн үүнтэй холбоотой хэсэгчилсэн төлөвлөлтүүд, хөрөнгийн тооцоолол гарна. Хөшигийн хөндий орчимд 31 мянган га газрыг тусгай хэрэгцээнд авсан байгаа” хэмээн мэдэгдлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07