Стандарт, нормын хэрэгжилтийг ил тод мэдээлэх цахим платформтой болох, цаашид хөгжүүлэн ажиллахаар санал нэгдлээ

2022-03-04 1936 0

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн захирамжаар “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах стандарт, нормын хэрэгжилтийн байдалд хяналт тавих, тэдгээрийг шинэчилж сайжруулах, хяналтын тогтолцоог бий болгох талаар судалж санал боловсруулах” чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийг төлөөлөгч П.Ганзориг ахлан ажиллаж байгаа бөгөөд ээлжит хуралдаанаа хийлээ.  

Хурлаар ажлын хэсгийн гишүүд амьдрах орчин нөхцөлийн стандартуудыг хангуулах, байгууллага хоорондын уялдаа, хууль эрх зүйн орчин, дүрэм журмын хүрээнд анхаарах зүйлсийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцсэн юм.

Энэ үеэр Ажлын хэсгийн ахлагч, төлөөлөгч П.Ганзориг “Төсвийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар тохижилт, бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж дууссан ч  стандарт хангадаггүй.  Мөн зураг төсөл боловсруулах, батлах шатнаас эхлээд ажлын гүйцэтгэлийн явц, улсын комисс хүлээж авах, цаашид ашиглалтын явц зэрэг бүх шатанд нь стандартуудыг хатуу мөрдөх хяналтын тогтолцоог тодорхой болгох хэрэгтэй. Хяналтын тогтолцоонд иргэд, СӨХ, мэргэжлийн холбоо зэрэг олон нийтийн оролцоог бий болгох шаардлагатай” гэв.

Ажлын хэсгийн гишүүд бүтээн байгуулалт, тохижилтын ажил эхлэхээс өмнө  стандартуудыг хангаж байгаа эсэх талаар иргэдэд ил тод мэдээлэх цахим платформтой болох, цаашид хөгжүүлэн ажиллахаар санал нэгдлээ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07