Төрийн өмчит компаниудыг Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөхийг үүрэг болгожээ

2022-03-03 1060 0

Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкнаас зээл авсан төрийн өмчит компаниудыг зээлээ яаралтай төлж барагдуулахыг үүрэг болгожээ.

Хөгжлийн банкны нийт активын  55.4 хувь  буюу 1.6 их наяд нь найдваргүй зээлийн ангилалд орсон.  Тэгвэл өнгөрсөн хоёрдугаар сарын 1-ээс дуулиан эхэлснээс хойш 49.8 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгджээ.

Хөгжлийн банкнаас зээл авсан  төрийн өмчит компаниуд гэвэл Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХК, Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК, МИАТ ТӨХК, ДЦС4 ТӨХК,Төрийн орон сууцны корпорац, “Эрдэнэс Монгол” ХХК, Эрчим хүчний яам зэрэг байгууллагууд ажээ.

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК 203 тэрбум төгрөгийн, Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК 19 тэрбумын, МИАТ 15 тэрбумын, 4-р цахилгаан станц 224 тэрбумын, Төрийн орон сууцны корпорац 300 тэрбумын, Эрдэнэс Монгол ХК 151 тэрбумын зээлийн өрийн үлдэгдэлтэй байгаа ажээ. Эдгээр нь Хөгжлийн банкны нийт өрийн гуравны нэгтэй тэнцэх хэмжээний өртэй байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Гурав цагаадчихаад дөрөв дэх удаагаа шүүгдэж байгаа тохиолдол байхгүй, энэ бол нэг төрлийн хэлмэгдүүлэлт

АН-аас долоо хоног бүрийн пүрэв гарагт "4:11" мэдээллийн цагийг зохион байгуулж, цаг үеийн асуудла

2026-03-05

Х.Нямбаатар: Хуцаж байгаа нохой болгон руу чулуу шидээд байх зав надад алга

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. -Та

2026-03-04

Улаанбаатар-Лүн чиглэлийн замыг зургаан эгнээ болгон шинэчлэх ажлыг энэ онд эхлүүлэхийг үүрэг болгов

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны үеэр  Ерөнхий сайд Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг ө

2026-02-25