Цэргийн ажиллагааны хамгийн хүнд бүс болох Харьковоос манай оюутнууд бүрэн гарчээ

2022-03-01 927 0

Монгол Улсын Элчин сайдын яамны ажилтнууд өчигдөр 10 иргэнээ Польш-Украины хилийн зурвасаас тосож авчээ. Тэдний хоёр нь Кировоградад сурдаг оюутнууд аж.

Украины Харьков хотоос манай улсын 19 иргэн, тэдний гэр бүлийн дөрөв, нийт 23 иргэн Харьков-Львов чиглэлийн галт тэргэнд амжиж суужээ. Харьков хотоос Львов хот хүртэл 1,018 км, Львовоос Украин-Польшийн хил хүртэл 70 гаруй км, нийт 1,100 орчим км амаргүй замыг туулаад аюулгүй газарт хүрнэ.

Ингэснээр цэргийн ажиллагааны хамгийн хүнд бүс болох Харьковоос манай оюутнууд бүрэн гараад байна.

Эдгээр иргэдээ Украин-Польшийн хилээр нэвтэрсэн даруйд Монгол Улсаас БНПУ-д суугаа Элчин сайдын яам, Унгар Улсад суугаа Элчин сайдын яам, БНЧУ-д суугаа Элчин сайдын яамны ажилтнууд болон ГХЯ-ны төвийн томилолттой ажилтнууд тус тус тосон авч, Варшав хот руу хүргэхээр бэлэн байдалтай ажиллаж байна.Украинд үүссэн нөхцөл байдлын улмаас эх орондоо буцах хүсэлт гаргасан Монгол Улсын иргэдийг аюулгүй бүсэд хүргэх, эх оронд нь ирүүлэх чиглэлээр бүхий л боломжийг эрэлхийлэн ажилласны дүнд хоёрдугаар сарын 25-28-ны өдрүүдэд нийт 34 иргэн Украин-Польшийн хилээр нэвтрээд байна.

Иргэдээс хоёрдугаар сарын 27-ны өдөр гурван иргэн эх орондоо ирсэн бол 15 иргэн гуравдугаар сарын 3-ны өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр эх орондоо ирнэ.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Төв талбайн тайз нурах үеэр дөрвөн иргэн гэмтжээ

Өчигдрийн 19 цагийн орчимд болсон хүчтэй салхины улмаас Сүхбаатарын талбайд барьсан байсан тайзны тө

2025-07-03

Наадмын тасалбар 100-150 мянган төгрөгийн үнэтэй

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос хэвлэлийн бага хурал хийлээ. Баяр наадмыг

2025-07-01

Энэ онд ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын газрууд

2025 онд ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын газруудын жагсаалтыг та

2025-07-01