Сэгсрээд үсэр…

2022-02-27 868 0

Тариачин эр нэг шартай байжээ. Тэр шар ихэмсэг, ихийг үзсэн шар гэнэ. Шар хаврын өдрүүдэд зугаалж идээшлэх дуртай юм гэнэ. Тариачин ч шардаа их хайртай байж.
Нэг өдөр шар худаг руу өнгийж байгаад хөл алдаад уначихаж гэнэ. Аз болоход худаг ус багатай байсан учир живсэнгүй.Хаврын сайхан өдөр худгийн ёроолд унасан шар яахаа мэдэхгүй дэмий л гарах гэж мацна. Гэвч бүтэлгүй болж эцэст нь шар ямар ч тамир тэнхээгүй болов. Тэгсэн ч дахин дахин оролдсоор л байв. Гэтэл яалтай ч билээ, ерөөсөө болдоггүй гэнэ. Шар дэмий л мөөрсөөр байв.
Шарынхаа мөөрөхийг сонссон тариачин эр өнгийн хартал хөөрхий шар ёроолд нь харагдав. Тариачин сандран тосгоныхныг дуудаж туслалцаа хүсэв. Томоос том шарыг энэ гүн ёроолоос яаж гаргах вэ гээд бодоод бодоод олсонгүй.

Энэ хооронд шарын өрөвдөлтэй мөөрөх дуу хүмүүсийн зүрхийг шимшрүүлж байв. Тиймээс тариачин хөөрхий шарыг тэртээ тэргүй эндээс гаргаж авч чадахгүйгээс хойш удаан зовоогоод яах вэ, энэ худаг ч гэсэн ширгэж байгаа болохоор шороогоор дүүргэцгээе хэмээн бусадтайгаа ярилцав гэнэ.

Үүнийг сонссон шар сэтгэлээр унаж одоо ингээд үхдэг юм байжээ хэмээн бодож улам ихээр гуниж гутрав. Эхлээд өөрийгөө үхнэ гэдэгт итгэж, энэ байдалд дасаж байсан шарын толгой дээрээс шороо унахад тэрээр түүнийг сэгсрэв. Гэтэл нэгэн санаа түүнд төржээ.

Дээрээс нь шороо унах тусам л тэр сэгсрээд бас үсрээд байв. Тэгж байтал шороо худгийн амсарт хүрэх үед шар эсэн мэнд худгаас гараад иржээ. Шар гарч ирэхдээ сэгсрээд үсэр, сэгсрээд үсэр гэсээр л байв. Тийм ээ, ёроолд унасан шар сэгсрээд үсэрсээр байгаад гарч иржээ. Шар юунд ч бууж өгөлгүй хатуу зориг тэвчээр гаргаснаар ийнхүү аврагдсан юм гэнэ. Хүмүүс ээ хэзээ ч зориг мөхөсдөлгүй, юунд ч бууж өгөлгүйгээр зүгээр л сэгсрээд үсэр. Тэгэхийн цагт та амжилтад хүрч, санаснаараа амьдрах болно. Сэгсрээд үсэр.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсн

2025-07-03

3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ий мөнгөн медальт тамирчдад 500 сая төгрөг олгоно

Ерөнхий сайд Г.Занданшатар, Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам нар Улаанбаата

2025-07-02

“The HU” хамтлагийн Увс аймагт тоглох тоглолтын VIP суудал 1 сая төгрөгийн үнэтэй

Монголын Хүннү рок урсгалыг дэлхийд таниулсан “The HU” хамтлаг анх удаа орон нутгийн үзэгчдэд зориул

2025-07-02