“100 айл”-ыг нүүлгэн шилжүүлэх талаар судлах ажлын хэсэг хуралдав

2022-02-25 909 0

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 2018 онд “100 айл” буюу төвлөрсөн барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттай нүүлгэн шилжүүлэх талаар судлах ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсгийг өнгөрсөн оны сүүлээр шинэчлэн байгуулсан бөгөөд ажлын хэсэгт нийслэлийн төр захиргааны 15 байгууллагын төлөөллүүд багтсан. Ажлыг хэсгийг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Г.Төгөлдөр ахалж байна. Харин өнөөдөр тус ажлын хэсэг хуралдаж, 100 айлыг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөсөн “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-ийн одоогийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонсож, цаашид зохион байгуулах ажлын талаар хэлэлцлээ.

Хурлын эхэнд “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ын дарга С.Батжаргал тус паркийн дэд бүтцийн ажлын явцын талаарх мэдээллийг өгөв. Тэрбээр “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-ийн 13 га талбайг 100 айлын жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд төлөвлөсөн.

Нэг үйлдвэр 0.5 га талбай ашиглахаар тооцвол 6.3 га ашигтай талбайд нийт 20 орчим үйлдвэр байх боломжтой.

Өнөөдрийн байдлаар 100 айлд үйл ажиллагаа эрхэлдэг 10 орчим аж ахуй нэгж тус технологийн парктай үйл ажиллагааны гэрээ байгуулаад байна” гэв. Мөн одоогийн байдлаар паркийн цахилгаан хангамжийн ажлын явц 30 хувьтай байгаа аж. Тиймээс эхний ээлжид 100 айлд цемент, арматур төмрийн худалдаа эрхэлдэг томоохон худалдааны төв, захуудыг нүүлгэх боломжтойг хэллээ.

100 айлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 59 хувь нь барилгын материалын бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлдэг. Харин үлдсэн 41 хувь нь тус худалдааг түшиглэн дагалдах үйл ажиллагаа эрхэлдэг аж.Ажлын хэсгийн гишүүд дэд ажлын хэсэг байгуулах, дараагийн удаа “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-д ажиллахаар санал нэгдлээ. Мөн “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-ийн дэд бүтцийн ажилд шаардлагатай төсвийг шийдвэрлэхээр ажиллана гэдгийг ажлын хэсгийн ахлагч Г.Төгөлдөр онцолж байв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Татвар төлөгч 28,879 иргэнд 57.1 тэрбум төгрөгийн ХХОАТ-ын буцаан олголтыг олгожээ

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу татвар төлөгч иргэн анх удаа амьдран суу

2026-04-21

Хүүхэд, залуучуудын театраас “Тэс” ШТС, Хилчин хотхоны автобусны буудлын чиглэл дагуух авто замын хөдөлгөөнийг хаана

Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны гудамжинд борооны ус зайлуулах шугам угсрах ажил хийж байгаатай

2026-04-21

Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил 86 хувьтай байна

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Гүнжийн нуур орчимд 280 хүүхдийн суудалт

2026-04-20