Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн талаар нээлттэй хэлэлцэнэ

2022-02-24 1153 0

Нийслэлийн ИТХ-аас “Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн эзэмшил газрыг хайрлаж, зөвхөн хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх амралт, зугаалгын зориулалтаар ашиглуулах талаар судалж, санал боловсруулах” Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа.

Тус ажлын хэсгийг төлөөлөгч Б.Мягмар ахалж байгаа бөгөөд өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ.  
Үндэсний соёл, амралтын хүрээлэн нь 2005 онд хувьцаат компани болон өөрчлөгдсөн бөгөөд тус компанийн тодорхой хувийг нийслэл эзэмшдэг. Мөн газар нь нийслэлийн өмч юм. Уг компанийг байгуулснаас хойш паркийн эзэмшлийн газраас хэд хэдэн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагад эзэмшүүлэх шийдвэр гарчээ.

Үүнээс улбаатай паркийн 35 га газраас өдгөө 31.2 га нь ҮСАХ-ийн нэр дээр байдаг байна. Тиймээс тус хүрээлэнгийн болон бусад байгууллагын  газар эзэмшлийн талаар эргэн нягтлах нь зүйтэй гэж Ажлын хэсгийн гишүүд санал нэгдсэн юм.

Ажлын хэсгээс эзэмшил газрыг цаашид зөвхөн хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, амралт зугаалгын зориулалтаар ашиглуулах нь зүйтэй гэсэн санал боловсруулсан байна. Санал дүгнэлтээ  нийслэлийн ИТХ-д танилцуулж, тогтоолын төслийг өргөн барих аж.
 Мөн Ажлын хэсгийн гишүүд тус хүрээлэн нь жилдээ нэг л улирал ажиллаж, хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих үндсэн үүргээ биелүүлж чадахгүй байгааг хэлж байлаа.  Тиймээс тус хүрээлэнгийн талаар нээлттэй хэлэлцэх нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Төрийн тахилгатай Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян хоёр сар үргэлжилнэ 

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяныг  энэ сарын 22-оос наймдугаар сар

2026-06-18

Согтуу жолооч автомашинтайгаа Энхтайваны гүүрнээс унажээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд ХУД-ийн 2 дугаар хо

2026-06-16

Аймаг, сумд дэнж хотойтол наадах дэлгэр их наадмын товоо зарлаж эхэллээ

Монгол түмний дархлаа, өв соёл болсон дэлгэр их наадам айсуй. Энэ жил тэгш ой нь тохиож буй аймаг, с

2026-06-16