Томоохон зах, худалдааны төвүүдийг Хөшигийн хөндий, Эмээлт, Налайх руу нүүлгэхээр төлөвлөжээ

2022-02-21 1120 0

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд зах, бөөний худалдааны төвүүдийг хотын зах руу үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөжээ. Учир нь томоохон зах, худалдааны төвүүд нь хотын төвийн гол зам дагуу байрладаг нь замын хөдөлгөөнд ачаалал үүсэхэд нөлөөлдөг гэж үзжээ.

Улмаар зах, худалдааны төвүүдийг Хөшигийн хөндий, Эмээлт, Налайх зэрэг бүсэд худалдаа эрхлэгчдийг үйл ажиллагааны чиглэлээр нь суурьшуулахаар төлөвлөсөн байна.

Зах, худалдааны төв ажиллахгүй өдөр ойролцоох уулзваруудаар зорчих тээврийн хэрэгслийн тоо 10-15%-аар буурдаг гэх тооцооллыг Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас гаргажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10