Өрхийн сарын дундаж зарлага 1.5 сая болж, 70 мянган төгрөгөөр нэмэгджээ

2022-02-17 873 0

ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг 2022 оны 1-р сарын байдлаар танилцууллаа.

2021 оны дөрөвдүгээр улирлын байдлаар өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлого өмнөх улирлаас 32 мянган төгрөгөөр буурчээ. Үүнд өрхийн цалин хөлсний орлого өмнөх улирлаас 41 мянган төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ.

Өрхийн бодит орлого нь өмнөх оны үетэй харьцуулахад 1.7 хувиар нэмэгдэхэд тэтгэвэр, тэтгэмжийн бодит орлого 73 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

Судалгааны 2021 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт зарлага, оны үнээр 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 69.7 (4.8%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 31.9 (2.1%) мянган төгрөгөөр нэмэгджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10