Өнөөдөр зам тээврийн 225 осол гарчээ

2022-02-15 1028 0

Бүх шатны сургалтын байгууллагууд танхимаар хичээллэж эхэлсэнтэй холбогдуулан замын ачаалал өндөр байна.

Өнөөдөр оройн /18:30 цагийн байдлаар/ Энхтайвны гүүр, 120 мянгатын уулзвар, Төв шуудангийн уулзвар, ШУТИС-ын уулзвар ачаалалтай байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Нэг өдөрт гэхэд 252 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс хүн гэмтсэн 11, зам, тээврийн осол буюу зөрчлийн шинжтэй 225, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 10 дуудлага байна.

“Хөдөлгөөнд ачаалал нэмэгдэх нэг шалтгаан нь зам тээврийн осол болж байна. Түгжрэлтэй байгаагийн улмаас жолооч нар замаа дөтлөх гэж дүрэм зөрчин зам, тээврийн осол гаргаж, хөдөлгөөнийг удаашруулж байна.

Ачаалалтай ч гэсэн дүрмээ баримталж явахыг хүсэж байна” хэмээн Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10