Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бөө, удган нарыг хүлээн авч уулзжээ

2022-02-13 1069 0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэнгэр шүтлэгтэй хүмүүсийн төлөөллүүд бөө, удган, улаачдыг /2022.02.11/ хүлээн авч уулзсан байна. Энэ талаар Аргалдай улаач Монголын бөөгийн түүхэнд бичигдэх үйл явдал болсон гэдгийг онцлон бичжээ.

Тэрбээр “Төрийн тэргүүн тэнгэр шүтлэгтэй хүмүүсийн төлөөлөл болох эрдэмтэн, доктор, судлаач, зайран, удган, улаач нарыг хүлээн авсан хүндэтгэлийн хүлээн авалт боллоо. Энэхүү үйл ажиллагаанд залуу үеийн төлөөллүүдийн нэг болон оролцсондоо туйлын их баяртай байна. Зохион байгуулсан болон идэвхи чармайлт гаргасан бүх хүнд тэнгэр шүтлэгт хүмүүн бүхний өмнөөс талархаж байгаагаа илэрхийлмээр байна.

Хэр хугацааг туулж ямар их саад бэрхшээлийг даван туулж төрдөө үнэлэгдэж төрийн тэргүүнтэйгээ уулзаж байгааг ахмадуудынхаа нулимс унаган хэлсэн үгнээс үнэ цэнийг нь мэдэрсэн 13-р зуунаас хойш анх удаа төр нь тэнгэр шүтлэгээ соёрхож хүндэтгэсэн гэж ойлгосон. Цаашид бид бүхэн эв нэгдэлтэй байж олон үйлд хамтын хүчээр нэгдэж цаг үетэйгээ хөл нийлүүлэн хамтдаа өсөн дэвжих нь тэнгэрийн хүсэл гэж бодож байна” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10