БЭЭЖИН-2022: Камила Валиева олимпод үргэлжлүүлэн оролцох эрхтэй боллоо

2022-02-14 1436 0

ОХУ-ын 15 настай тамирчин, уран гулгалтын од Камила Валиевагийн асуудлаар Спортын Арбитрын Шүүх хуралдаж, дөнгөж сая шийдвэрээ танилцууллаа.

Түүнийг олимпын наадмын тэмцээнд оролцохыг түр түдгэлзүүлээд байсан шийдвэрийг Спортын арбитрын шүүх хүчингүй болгосноо мэдэгдэв. Ингэснээр 15 настай орос бүсгүй маргааш болох эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээнд оролцох эрхтэй болж байна.

Спортын арбитрын шүүхийн зөвлөлөөс “Тамирчны допингийн эсрэг шинжилгээний хариуг цаг тухайд нь мэдэгдээгүй нь ноцтой асуудал болсон. Бээжингийн өвлийн олимпын үеэр энэ асуудал дэгдсэн нь тамирчны буруу биш” хэмээн тайлбарлав. Хэвлэлийн бага хурлын үеэр Спортын арбитрын шүүхийн ерөнхий нарийн бичгийн дарга Мэтью Риб “Тамирчныг олимпын наадамд оролцуулахгүй байх нь нөхөж баршгүй гарз учруулах болно” хэмээн ярилаа.Тэрбээр хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулаагүй бөгөөд допингийн хариуг оройтож мэдэгдэн асуудлыг дэвэргэсэнд харамсаж буйгаа илэрхийлэв.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ОХУ-ын АШТ-ий үеэр Валиевагийн өгсөн шинжилгээнээс хориотой бодис илэрсэн. Оросын допингийн эсрэг агентлаг түүний эрхийг тэр даруй хассан ч ердөө маргааш нь эргэн сэргээсэн юм.

Харин энэ шийдвэрийг Дэлхийн допингийн эсрэг агентлаг эсэргүүцэж, давж заалдаад байсан билээ.Хэдийгээр Валиевагийн олимпын наадамд оролцох эрхийг сэргээсэн ч допингийн эсрэг дүрэм зөрчсөн эсэх талаарх бүрэн хэмжээний шийдвэрийг дараа нь гаргах болно гэдгээ Спортын арбитрын шүүх илэрхийлэв.

Эх сурвалж: МҮОХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10