16 ба түүнээс дээш насны 2.3 сая иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээг үнэ төлбөргүй олгоно

2022-02-08 1346 0

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллах үеэрээ “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай” хууль хэрэгжсэнээр цахим хөгжилтэй уялдан гарч ирсэн хүний биометрик, генетик, цахим гарын үсэг зэрэг мэдээллийг хамгаалах талаар нэмж тусган Үндсэн хуулиар тогтоосон хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг бэхжүүлсэн.

Хүний хувийн мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд зөвхөн мэдээллийн эзний зөвшөөрлөөр цуглуулах, боловсруулах, ашиглах нөхцөл бүрдэж байгаа юм.

Харин “Цахим гарын үсгийн тухай” хууль хэрэгжсэнээр Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны 2.3 сая иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээг үнэ төлбөргүй олгох болно.

Мөн гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад оршин суух хугацаандаа тоон гарын үсэг авч хэрэглэж болохоор тусгасан. Ингэснээр иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллага хоорондоо тоон гарын үсэг хэрэглэн мэдээлэл дамжуулах, солилцох нөхцөлийг сайжруулж, цахим хэлбэрээр хийх гэрээ, хэлцлийн тоог нэмэгдүүлэх зэргээр цаасан суурьтай хэрэглээнээс татгалзахад чухал ач холбогдолтой юм” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07