Б.Нандинцэцэг: Шүүх эмнэлгийн дүгнэлт үнэн зөв гарсан байна

2022-02-08 610 0

Монгол улсын начин Э.Энхбат агсныг сүүлчийн замд нь үдсэнээс хойш сар гаруйн хугацаа өнгөрч байна. Түүний эхнэр Б.Нандинцэцэг өөрийн нүүр номдоо шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт хэрхэн гарсан талаар ийн бичжээ.

Хайрыгаа маш их санаж байна, хайр халамжаар нь дутаад байна. Цаг хугацаа хурдан юм аа. Хайрт ханиа алуурчдын гарт алдаад шулуухан хэлэхэд 10 сар гаруй боллоо. Яагаад алуурчид гэж олон тоон дээр хэлж байна гэхээр хажууд нь амаараа хатгагч хийсэн өвгөн, хаяад зугтсан хамсаатан магадгүй гар хөлийг барьж өгчихөөд зугтсан байх өндөр магадлалтай! “Бөөн юм болоод байна шүү дээ” гэхэд хээв нэг “Миний өрөөний тавилга өнгөрлөө” гээд хаяад явсан эр хүний үнэргүй дүр эсгэгч нарын цэвэр буруугаас болж алуурчны гарт алтан амиа алдсан ханиа бодохоор гол зурж, элэг эмтэрч байна.

Нөгөө алуурчин нь яасан хам хэрэг, бүлэг болбол ял нь хүндэрнэ гээд бүгдийг нь буруугүй гэж жүжиглэсэн хэрнээ шантаачилж эмчилгээний мөнгө нэхээд л… Үнэхээр л ямар ч буруугүй бол ядаж ирэхгүй юмаа гэхэд утас, viber, facebook бүгдийг нь мэдсээр байж эмгэнэл илэрхийлж яагаад болдоггүй юм бол!!!

Ганзул гэх эмэгтэй харин надтай ирж уулзаж, эмгэнэл илэрхийлээд явсан. Эх хүн учраас бас нэг хүн чанар гаргасан байлгүй дээ. Эхэндээ алуурчингийн эхнэр нь хүртэл над руу “Эрдэнэбат гэдэг Хо нэртэй хорчин л юм ярьсан гэж байна. Гал-Эрдэнэ хаалгыг түгжиж алалцаг гээд хаяад явсан байна” гэж ярьж ярьчихаад дараа нь тэднийг дурсахаа ч байсан…

Бид өдийг хүртэл дэндүү хүлцэнгүй, дэндүү хүнлэг хандсан шүү, муусайн хог шаарнууд минь!!! Мөрдөн байцаах ажиллагаа яаж явдагийг хэдүүлээ харна аа. Шүүх эмнэлгийн дүгнэлт үнэн зөвөөр гарсан байна билээ. Баярлалаа” гэжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Нам, эвсэлд 2026 онд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоолоо

Сонгуулийн ерөнхий хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогч

2025-09-09

А.Амартүвшин: Зөвхөн гар утасны аппаар нүүрс худалдан авдаг болно, хагас коксын нэг шуудай нь 5000₮

НЗД-ын орлогч А.Амартүвшин, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар н

2025-09-09

Г.Занданшатар: 2027 оноос  НӨАТ-ын буцаан олголтыг 100 хувь буюу 10 хувийг буцаан олгоно

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуул

2025-09-02