“Шинэжил” нэртэй 196, “Цагаансар” нэртэй 10 иргэн байна

2022-01-25 1256 0

Монгол Улсын Хүн ам, өрхийн мэдээллийн санд өчигдрийн байдлаар /2022.01.24/ “Цагаансар” гэсэн нэртэй 10 хүн байна. “Цагаан сар” хэмээх нэртэй хүн хамгийн сүүлд 2012 онд нэг, 2019 онд нэг бүртгэгджээ.

Баяр ёслолын нэрийг хүүхдэдээ өгөх тохиолдол цөөнгүй байдгийг “Наадам” нэртэй 25, “Мартыннайман” нэртэй 1, “Цэргийнбаяр” нэртэй 2, “Шинэжил” нэртэй 196 иргэн байдгаас харж болохоор байна.

Түүнчлэн Монголын хамгийн урт нэртэй хүнийг  НОМИНЧУЛУУНУХААНЗАЯАМӨНХЭРДЭНЭЭНХТӨГӨЛДӨР гэдэг ба түүний нэр 41 үсгээс бүтэж байна. Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр Монголын хамгийн урт нэртэй эхний 10 хүний нэр 25-41 үсэгтэй аж. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Энэ удаагийн хязгаарлалт ямар нэгэн бүсчлэлгүйгээр 07:00-21:00 цагийн хооронд үйлчлэх онцлогтой

Энэ сарын 15-аас есдүгээр сарын 12 хүртэл автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөө

2026-08-04

Г.Дамдинням: Улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан шатахуун олгоно

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас  шатахуунтай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулла

2026-08-03

ОХУ шатахууны экспортын хоригоо 2027 оны нэгдүгээр сар хүртэл сунгажээ

ОХУ-ын Засгийн газар дотоодын шатахууны зах зээлийг тогтворжуулах зорилгоор бензин, дизель түлшний э

2026-07-31