Будаа үзүүргүй ч газар цоолно…

2020-03-05 892 0

Уг нь өгөх нь авахаасаа ерөөлтэй гэж ярьдаг л даа. Гэхдээ өгснөө өөрөө зарлаж явах нь таатай үйлдэл биш. Цахим ертөнцөд ядарч яваа нэгэндээ аяга шөл авч өгснөө хүртэл дэлхийг бэлэглэчихсэн аятай зарладаг өчнөөн тохиолдлыг бид өдөр тутамдаа харж байгаа. Өгч байгаа нь ч, авч байгаа нь ч эвгүй байдалд орох нь бий. Яг ийм тохиолдлоос болж нэгэн дунд ангийн сурагч “Хичээлдээ явах боломжгүй” болсон тухай нийтлэл ч гарч байсан.

Саяхан “Оюуны ундраа” группын С.Отгонбаярын хүү, Ерөнхийлөгч Х.Баттулгын хүргэн О.Тэнүүн төрийн албан хаагчдад бургер өгсөн нь бас л хэл ам таталж байна. Шинэ төрлийн коронавирүсийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд унтах нойроо умартаж яваа төрийн албан хаагчдын нэг болох цагдаа ганц бургер барьчихсан зургаа татуулж зогсоо нь ч Монгол төрийн бядыг харуулсан эмгэнэлт төрх. УИХ-ын гишүүн, Онцгой байдлын сайд асаны хүү өөрөө өгснөө ингэж зарлаж явмааргүй л юм. Хэрэв хэн нэгэнд чин сэтгэлээсээ туслах гэж байгаа бол камер, зургийн аппаратаа орхи. Будаа үзүүргүй ч газар цоолно, буян нүдгүй ч эзнээ олно гэдэг дээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07