УБТЗ-ын албаны дарга Ж.Пунцагийг авлига авсан хэргээр саатуулжээ

2022-01-20 900 0

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга Ж.Пунцагийг шалгаж, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд өчигдөр орой буюу нэгдүгээр сарын 19-нд албадан саатуулжээ.

Ж.Пунцагийг бусдаас авлига авсан гэх үндэслэлээр мөрдөн шалгаж байгаа гэх мэдээлэл байна.

Тэрбээр өмнө нь буюу 2014 онд Гадаадын иргэн, харьяатын газрын хяналт шалгалтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа гадаадын иргэнээс орчуулагчаар нь дамжуулан таван сая төгрөгийн хахууль авч, визийн хугацаа хэтрүүлсэн 14 хятад иргэнийг дахин хил нэвтрэх эрхтэйгээр нутаг буцаасан хэрэгт холбогдож байжээ. Уг хэрэгтээ шүүхээс нэг жил зургаан сар хорих ял шийтгүүлж байв.

Түүнийг үргэлжлүүлэн хорих, эсэхийг шүүхийн байгууллага маргааш шийдвэрлэх ажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Төрийн тахилгатай Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян хоёр сар үргэлжилнэ 

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяныг  энэ сарын 22-оос наймдугаар сар

2026-06-18

Согтуу жолооч автомашинтайгаа Энхтайваны гүүрнээс унажээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд ХУД-ийн 2 дугаар хо

2026-06-16

Аймаг, сумд дэнж хотойтол наадах дэлгэр их наадмын товоо зарлаж эхэллээ

Монгол түмний дархлаа, өв соёл болсон дэлгэр их наадам айсуй. Энэ жил тэгш ой нь тохиож буй аймаг, с

2026-06-16