ШЕЗ, Шүүхийн сахилгын хорооныхон 3.0-3.2 сая төгрөгийн цалинтай байна

2022-01-19 961 0

УИХ-ын намрын чуулганы отгон хуралдаанаар “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцэслэн баталсан. Мөн шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийн цалингийн асуудлыг хэлэлцэж, батлав.

“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” болон “Цалин, нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны даргын цалинг 3.2 сая төгрөг, шүүгч бус гишүүдийн цалинг 3 сая төгрөг байхаар тусгасан байна. 

Ийнхүү гишүүдийн олонхын саналаар Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны дарга 3.2 сая, гишүүд нь 3 сая төгрөгийн цалинтай байхыг дэмжлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10