Амьсгалахад төвөгтэй болох, ухаан балартах шинж тэмдэг илэрвэл халдвар хүндэрсэн гэж үзнэ

2022-01-13 1202 0

Омикрон хувилбарын үед илрэх эмнэлзүйн шинж тэмдэг авах арга хэмжээний талаар ХӨСҮТ-ээс зөвлөж байна.

ХӨСҮТ-ийн Чанарын албаны дарга, Б.Батсүх: “Омикрон хувилбарын халдварын нууц үе 3-5 хоног үргэлжилдэг. Вакцин хийлгээгүй бол өвдөх магадлал 100 байгаа бол гурав дахь тунгаа хийлгэсэн иргэдийн өвдөх магадлал 75, хоёр тунтай иргэдийнх 35 хувь байна.

Омикроноор өвдсөн иргэдэд амьсгалын дээд зам буюу хоолой өвдөх, халуурах, хуурай ханиах, ядрах шинж тэмдэг түлхүү илэрч байна. 3-5 хоногийн дараа шинж тэмдгүүд арилна.  

Амьсгалахад  төвөгтэй болох, цээжээр өвдөх, ухаан балартах шинж тэмдэг илэрвэл таны халдвар хүндэрсэн гэж үзнэ.

Шинж тэмдэг нь дельта хувилбарын хувьд 10 хоног илэрч байсан бол омикрон хувилбарын хувьд 4-5 хоног болоод арилж байна. Дельта дээр өндөр халуурч байсан бол омикрон дээр харьцангуй бага хэмтэй халуурч байна. Амт, үнэр мэдрэхгүй байх нь дельта дээр өндөр байсан бол чих шуугих, дотор муухайрах шинж тэмдэг илэрч байна.

Шинэ вирусийн эсрэг өвөрмөц эмчилгээ байхгүй. Өмнөх эмчилгээг хийж байна.  Хөнгөн үед ханиад, томууны үед халуун, бүлээн шингэн юмаа ууж, халуун бууруулах эмээ ууна. Мөн өрхийн эмчийн зааж буй вирусийн эсрэг ремдесвир зэрэг эмийг ууна” гэж зөвлөлөө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Анхан шатны ЭМБ-уудад олгох санхүүжилтийг иргэний нас, оршин суугаа байршлаас хамааран тооцно

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг санхүүжүүлэх төлбөрийн хэмжээ, арга, журам шинэчлэгдэж, Эр

2026-04-16

Улаанбурхан өвчний тохиолдол 14.5 мянга болж, 17 хүн нас баржээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.562 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11759, о

2026-04-06

“Дэлхийн аутизмын өдөр”-ойлгож, хайрлаж, хүндэлцгээе!

“4 сарын 02” энэ өдөр бол “Дэлхийн аутизмын өдөр” юм. Дэлхий дахинд энэ өдрөөр аутизмтай хүмүүс бо

2026-04-02