2006 онд үйлдвэрлэгдсэн 20 мянган төгрөгийн дэвсгэртээр төлбөр тооцоо хийгдэхгүй

2022-01-12 1159 0

Монгол банкнаас 20 мянган төгрөгийн мөнгөн дэвсгэртийг гүйлгээнээс гаргах тухай мэдээлж байсан. Тодруулбал, Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар 2006 онд үйлдвэрлэгдсэн 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг 2020 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн гүйлгээнээс татаж эхэлсэн.

Энэ хүрээнд 2020 оны гуравдугаар сарын 1-ээс эхлэн уг дэвсгэртээр төлбөр тооцоо хийхийг зогсоож, уг дэвсгэртийг 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл хоёр жилийн хугацаанд банкуудад болон Монголбанкинд хандан шинэ дэвсгэртээр чөлөөтэй солиулах боломжийг олгоод байгаа юм.

2006 оны 20,000 төгрөгийн дэвсгэрт нь  ямар нэгэн цонхгүй, туузгүй, ар талын зүүн доод буланд 2006 гэсэн тоотой байх бөгөөд хуурамч бус ийм тэмдэгт эзэмшиж буй этгээд 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд солиулж авах эрхтэй юм.

 

Эх сурвалж: Монголбанк

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07