Хүсэлт гаргаагүй тохиолдолд тухайн сарын хүүхдийн мөнгөн тэтгэмж Ирээдүйн өв сангийн хуримтлалд хадгалагдана

2022-01-12 1273 1

Хүүхдийн 100 мянган төгрөгийг мөнгөн хэлбэрээр авах хүсэлтийг ehalamj.mn сайт болон ebarimt аппликэшнээр дамжуулан гаргахаар болсон.

Сар бүр олгодог энэ мөнгийг долдугаар сарын 1 хүртэл 100 мянган төгрөгөөр, цаашид тодорхой хувийг хуримтлуулахаар болоод байгаа. Энэ оны сүүлийн хагас жилд 50 мянган төгрөгийг хуримтлуулах болон 50 мянган төгрөгийг бэлнээр авах сонголт үйлчилнэ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа  “Энэ оны эхний хагас жилийн тухайд эцэг, эх хүсвэл 100,000 төгрөгийг бүтнээр нь авч болно. Энэ сар буюу нэгдүгээр сард хүсэлтийг хэрхэн авах шийдлүүдийг гаргаж байгаа. Тодруулбал, цахим системүүдийг ашиглана” гэж мэдээлээд байна.  

Мөн тэрээр өөрийн нүүр номын хуудаснаа “Удахгүй e-mongolia мэдээллийн системд хөгжүүлэлт мөн хийгдэнэ. Одоогийн байдлаар 65 мянган хүүхэд хүсэлт, сонголтоо илэрхийлээд байна. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг Ибаримт аппликэшны шинэчлэлт (update) хийгээд зааврын дагуу сонголтоо илэрхийлэх боломжтой.

Хүүхдийн мөнгө нэгдүгээр сарын 20-нд олгогдоно. Хүсэлтээ илэрхийлж амжаагүй хүүхдийн мөнгө нь шууд нэрийн дансанд нь холбогдох бөгөөд өмнөх шигээ нөхөн олголт гэж удаан хүлээгдэхгүй. Эцэг эх, асран хамгаалагчийн хүсэлт гаргасан даруйд дансанд холбогдох болсон” хэмээн бичжээ. 

Хүүхдийн мөнгөн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр авах бол доорх зааврын дагуу хүсэлтээ гаргана уу.

Цахим систем ашиглаж  болон биечлэн очиж хүсэлт гаргах хэд хэдэн хувилбарт сонголтуудыг бэлджээ. Үүнд:

  1. www.ehalamj.mn цахим хуудас
  2. Ebarimt гар утасны аппликэшн
  3. Хөдөлмөр, халамж үйлчилгээний бүх хэлтэс
  4. Банкны теллер /энэ бол хамгийн сүүлийн хувилбар бөгөөд, дээрх 3 арга хэмжээг хэрэгжүүлж чадаагүй иргэдэд үйлчилнэ/

Хүсэлт гаргаагүй тохиолдолд тухайн сарын хүүхдийн мөнгөн тэтгэмж Ирээдүйн өв сангийн хуримтлалд хадгалагдах юм байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • өөрсдөө өгөөгүй өгч ч чадахгүй мөнгийг нь бузар савраараа бусармаг аргаар авч идэх гээд байдаг нь хаанаас гардаг шунал вэ.Үүний оронд херо  батараасаа Хүүхдийн төлөө фондын олон тэр бум төгрөгөө нэхээчээ. Хулхи ах дүү нар монголын хүүхдийн мөнгийг яасан бэ.

Холбоотой мэдээ

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06

Б.Дашпүрэв: 800 ам.доллар байсан АИ-92 төрлийн бүтээгдэхүүн 851 ам.доллар болж ирж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус яамны Төрийн

2026-08-06