Зургаан хүүхэдтэй айлын байрны урьдчилгааг төрөөс даахгүй

2022-01-11 986 0

Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцэж, эцсийн найруулгад бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлсэн билээ.

Уг тогтоолын төсөлд зургаагаас дээш хүүхэдтэй айлын байрны урьдчилгааг төрөөс даах заалт орсон талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлсэн.

Гэхдээ уг тогтоолд зургаан хүүхэдтэй айлын байрны урьдчилгааг төрөөс даана гэсэн заалт ороогүй аж.

Харин хүүхдийн тооноос хамаарч гэр бүлд дэмжлэг үзүүлэх гэдэг утгатай заалт оруулсан хэмээн төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хэлэв.

Уг тогтоолын төслийг Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, Ж.Чинбүрэн нарын гишүүд өргөн барьсан бөгөөд долоон зүйл заалттай юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Б.Пүрэвдагва: Би Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ

Эрх баригч МАН-ын Нийслэлийн намын хороо ирэх арваннэгдүгээр сарын 7-нд Бага хурлаа хийж, шинэ дарга

2026-10-23

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаа

2026-10-19

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Францын хэд хэдэн хотод үймээн самуун дэгдсэнтэй холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон

2026-10-19