Засгийн газар тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг судалж байна

2022-01-10 1266 0

УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Өнөөдрийн бүлгийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож мэдээлэл хийлээ. БНХАУ болон Казахстан улсын нөхцөл байдал, тэнд байгаа иргэдийн асуудлаар мэдээлэл хийсэн. Мөн улс орны дотоод нөхцөл байдлын талаар ярилаа.

Казахтсанд байгаа иргэдийн асуудлаар ЭСЯ, Консулын газраас анхаарч ажиллах ёстой гэж үзлээ.

Дотоодод үнийн өсөлт, инфляци өсөж байна. Энэ чиглэлээр арга хэмжээ авах шаардлагатай гэж УИХ-аас үзэж байна. Тиймээс тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудал байна. Засгийн газар тодорхой судалгаа, тооцоо хийгээд ажиллаж байна.

Хил гаалийг хэрхэх, бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй байх чиглэлээр ярилцлаа. Мөн утаа гэх мэт цаг үеийн асуудлаар ярилцаж, гишүүдийн асуултад хариулт өглөө” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10