ЖҮХ: “Дархан бэр”, “Уран бэр” хэмээн өргөмжлөх нь Үндсэн хууль зөрчиж байна

2022-01-06 762 0

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолд дурдсан “Дархан бэр” өргөмжлөхөд тавигдах шаардлага нь иргэдийн дургуйцлийг маш ихээр хүргэж байна.

Үүнтэй холбоотойгоор буюу “Дархан бэр”, “Уран бэр” хэмээн өргөмжлөх, түүнтэй төстэй бусад арга хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг зөрчиж байгаа талаар Жендэрийн үндэсний хорооноос өчигдөр дахин мэдэгдэл гаргалаа.

Тус мэдэгдэлд “Аймаг, сум, дүүрэгт зохион байгуулагдаж байгаа “Дархан бэр”, “Уран бэр” өргөмжлөх зэрэг хүйст суурилсан алагчлалын агуулга, нөлөөлөл бүхий санаачилга, арга хэмжээг төрийн бүх шатны байгууллага зохион байгуулах, биечлэн болон төлөөлөн оролцох, төсвийн санхүүжилтийг бүрэн болон хэсэгчлэх зэргээр аливаа байдлаар санаачлах, хамтрах, дэмжихээс татгалзах, энэ хүрээнд холбогдох хяналтыг тавьж ажиллах, түүнчлэн нийт байгууллага, иргэдийн зүгээс ийм төрлийн арга хэмжээ зохион байгуулахыг таслан зогсоох нь зүйтэй” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Р.Энхтүвшин: Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель түлшний үнэ нэмэгдэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Р.Энхтүвшин “Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель т

2025-12-24

Хяналтын болон бүтээмжийн менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 17-нд болж 30 гаруй асуудал хэлэлцэ

2025-12-17

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 15-нд болж дараах асуудлуудыг хэл

2025-12-15