Нийт ядуу хүн амын 43.5 хувь нь Улаанбаатарт, 36.1 хувь нь хөдөө орон нутагт байна

2021-12-30 887 0

Үндэсний Статискийн хороо, Дэлхийн банк хамтран Өрхийн нийгэм, эдийн засгийн 2020 оны судалгааны үр дүнд үндэслэн ядуурлын түвшинг тооцжээ.

2018 онд ядуурлын түвшинг 28.4 хувь гэж танилцуулж байсан бол 2020 онд ядуурлын түвшин 27.9 хувьтай буюу 0.6 хувиар буурсан байна.

Хот, суурин газарт ядуурлын түвшин 26.5, хөдөөд 30.5 хувьтай байна. Нийт ядуу хүн амын 43.5 хувь нь Улаанбаатарт, 36.1 хувь нь хөдөө орон нутагт байна. 2020 оны байдлаар 3.3 сая хүн амын 903 мянга нь ядуу байна.

Нэг хүний сард хэрэглэх хэрэглээний зардал 184 мянган төгрөгөөс доош орсон бол ядуу хүнд тооцож байна.

Өрхийн орлого өмнөх жилүүдээс 84 мянгаар нэмэгдсэн гэж ҮСХ-ноос танилцууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Төрийн тахилгатай Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян хоёр сар үргэлжилнэ 

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяныг  энэ сарын 22-оос наймдугаар сар

2026-06-18

Согтуу жолооч автомашинтайгаа Энхтайваны гүүрнээс унажээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд ХУД-ийн 2 дугаар хо

2026-06-16

Аймаг, сумд дэнж хотойтол наадах дэлгэр их наадмын товоо зарлаж эхэллээ

Монгол түмний дархлаа, өв соёл болсон дэлгэр их наадам айсуй. Энэ жил тэгш ой нь тохиож буй аймаг, с

2026-06-16