Монгол улс “Body Painting”-ийн төрлөөр Дэлхийн аваргатай боллоо

2021-12-28 1094 0

Франц улсад өнгөрсөн аравдугаар сард зохион байгуулагдсан “OMC Hair world 2021” дэлхийн аваргын тэмцээний дүн энэ сарын 27-нд гарчээ. 

Манай улсаас 30 гаруй баг, тамирчин оролцсон бөгөөд нүүр будалтын артист Л.Чимэддулам Боди пейнтингийн төрөлд алтан медаль хүртсэн байна.

Түүнчлэн АНУ-ын Лас-Вегас хотод зохион байгуулагдсан олон улсын “Global vega beauty championship 2021” онлайн тэмцээнд Монголын уран бүтээлчид таван алтан медаль хүртжээ.

Тодруулбал, 

  • Poster neon makeup болон Poster Fantasy makeup төрөлд нүүр будалтын артист Л.Чимэддулам тус тус алтан медаль;
  • Poster body painting makeup төрөл, Poster makeup wedding төрөл, Poster Fantasy makeup төрөлд артист Л.Цэрэндулам тус тус алтан медаль хүртжээ.

Мөн тус тэмцээнд манай улсаас хумс, урлагийн 15 төрлөөр гранпри цомын эзэн болсон байна. 

“Global vega beauty championship 2021” онлайн тэмцээнд дэлхийн 45 улсын 26 багийн 4,700 гаруй оролцогч оролцсон аж.

Ийнхүү Монгол Улс олон улсын тэмцээнээс таван алт, дэлхийн аваргаас нэг алтан медаль хүртэж, Монголын гоо сайхны артистуудын түүхэн амжилт тогтоолоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг цогцоор х

2026-08-07

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03