СГЗ Ж.Алтангэрэл: Сэтгүүлзүй зөв оршихуйд эрүүл төр, эрүүл нийгэм оршдог гэж би боддог

2021-12-28 702 0

Олон жил парламентын сэтгүүлчээр ажиллаж буй МҮОНТ-ийн “Монголын мэдээ” сувгийн тоймч Ж.Алтангэрэл өнөөдөр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн боллоо. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр төрийн дээд одон, медаль гардуулж байна. Салбар салбартаа хийж бүтээснээрээ үнэлэгдсэн 40 орчим хүн төрийн дээд одон медаль хүртэж байна.

Шагнал гардуулсны дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МҮОНТ-ийн сэтгүүлч, тоймч Ж.Алтангэрэл нь хэвлэл мэдээллийн салбарт 24 жил ажиллахдаа тасралтгүйгээр парламентын сэтгүүлч, тоймчоор ажиллаж, УИХ-ын үйл ажиллагаа, хэлэлцэж буй хууль тогтоомж, төр засгийн бодлого шийдвэрийг олон түмэнд сурталчлах ажлыг амжилттай гүйцэтгэж, хууль эрх зүй, нийгэм, улс төрийн сэдэвт олон арван нийтлэл, нэвтрүүлэг, хэлэлцүүлгийн мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулахын зэрэгцээ хэдэн арван залуу сэтгүүлчийг дадлагажуулан мэргэшүүлсэн, Хэвлэл мэдээллийн ёс зүйн үндсэн дүрмийг боловсруулахад идэвх санаачилгатай ажилласан билээ” гэлээ.

Шагнал гардаж авсныхаа дараа МУСГЗ Ж.Алтангэрэл “Миний хүй цөглөж, өсөж өндийсөн төрөлх нутаг, арын сайхан хангай, нутаг ус, зон олон маань намайг үргэлж түшиж явдаг гэж би бодож, залбирдаг. Энэ бол миний амьдралын эхлэл юм.

МҮОНРТ-ийн үе үеийн хамт олон, уран бүтээлчдийн халуун сэтгэл, ханийн минь түшиг тулгуур, гудамжинд зөрөөд өнгөрөхдөө мэндэлж, урмын үг хайрладаг жирийн үзэгчийн хандлага надад сэтгүүлзүйн салбарт хөлөө, чигээ олох зам мөрийг минь үргэлж зааж өгдөг.

МҮОНРТ бол Монгол Улсын түүх юм. Энэ түүх тасрах ёсгүй. Ардчилсан он жилүүдэд байгуулагдсан Монгол Улсын найман удаагийн парламентын Их хурлын долоод нь сэтгүүлчээр ажиллаж байна. Парламентын үе үеийн сэтгүүлч, зураглаач, гэрэл зурагчид бол төрийн түүхийг бүтээгчид. Бидний үзэгний үзүүр хөдөлж, алтан микрофон асах бүрийд Монгол төрийн түүх тасрахгүй. Сэтгүүлзүй зөв оршихуйд эрүүл төр, нийгэм оршдог гэж би боддог. Монголын сэтгүүлзүйн өмнө мэхийе. Нэгэн үеийн парламентын сэтгүүлчдийг төлөөлүүлж, өчүүхэн надад цолоо хайрласан төр, түмэн танаа мэхийн мөргөе” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улс тунхагласны түүхт 100 жилийн ойн барилдааны түрүү бөх 10 сая төгрөгийн бай гардана

Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улс тунхагласны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож бай

2024-11-22

“Талын түмэн адуу” фестиваль энэ сарын 21-нд болно

Хэнтий аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Талын түмэн

2024-11-13

Дархан аварга А.Сүхбатыг нэг сая төгрөгөөр торгожээ

УИХ-ын гишүүн асан, Дархан аварга А.Сүхбат хоёр машин, арав гаруй хүний хамтаар Увс аймгийн Өндөрхан

2024-11-07