Нас барсных нь 100 жилийн ойгоор Лениний шарилыг бунхнаас шилжүүлэх үү?

2021-12-28 674 0

Оросын олон нийтийн дунд Лениний занданшуулсан шарилыг цаашид яах талаарх маргаан байнга гардаг. Ялангуяа Зөвлөлт Холбоот Улс задарсны 30 жилийн ойн үеэр энэ сэдэв илүү нухацтай хөндөгдөж байна. Өнгөрсөн Бямба гарагт уг түүхт ойн өдөр тохиосон юм.

Тэгвэл Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчийн “Лениний нас барсны 100 жилийн ойн үеэр буюу 2024 онд ямар нэг арга хэмжээ авах талаар төлөвлөж буй эсэх”-ийг тодруулахад,

“Энэ талаар ямар нэг төлөвлөгөө байхгүй байгаа. Одоохондоо бидэнд шийдлээ хүлээсэн илүү чухал асуудлууд олон байна” гэж хариулжээ.

1930 онд Лениний бунхныг Кремлийн ханын дэргэд, Улаан талбайд шинээр нээсэн нь олон улсын жуулчдын чухал үзмэр болсон юм.

Өнгөрсөн сард Оросын үнэн алдартны сүм хийдийн гадаад харилцааны тэргүүн хэзээ нэг цагт Оросын олон нийт зөвшилцөлд хүрвэл Лениний шарилыг бунхнаас гаргаж, оршуулах хэрэгтэйг хэлж байжээ.

Өнгөрсөн онд явуулсан санал асуулгад оролцогсдын 40 хувь нь Лениний шарилыг бунхнаас гаргаж, оршуулах ёстой гэсэн бол 22 хувь нь хэвээр үлдээхийг дэмжсэн байна.

Энэхүү санал асуулгын өмнөхөн Оросын үндсэрхэг үзэлтэй улс төрчдийн нэг Владимир Жириновский хувьсгалын удирдагчийн шарилыг Хятад, Вьетнам зэрэг коммунист улсуудад зарах санаа гаргаж байжээ.

Лениний бунхан, Кремлийн ордон, Улаан талбайн цогцолбор хамтдаа 1990 онд Юнескогийн дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн юм.

Эх сурвалж: Russia Today

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Утгын чимэг-2025” наадмын сүүлийн шатанд шалгарсан өгүүллэгүүд

“Утгын чимэг-2025” оны шилдэг богино өгүүллэг шалгаруулах наадмын сүүлийн шатны шалгаруулалт хоёрдуг

2025-01-28

Асашёорюүгийн үеэл дүү Хошорюү С.Бямбасүрэн ёкозүна цол хүртэхээр боллоо

Энэ оны анхны башё болох Хацү башё өчигдөр/2025.01.26/ өндөрлөж, түрүү бөхөөр Хошорюү С.Бямбасүрэн т

2025-01-27

Сүмогийн 73 дахь аварга, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зодог тайлахаа зарлалаа

Мэргэжлийн сүмо бөхийн 73 дахь аварга, Монголын тав дахь Ёкозүна цолтон Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зодо

2025-01-17