М.Тулгат өөрийгөө хууль ёсны дарга гэж зарласнаар АН 3 даргатай боллоо

2021-12-27 1166 0

АН хоёр хуваагдаад байсан бол өнөөдрөөс эхлэн гурав хуваагдлаа. М.Тулгат С.Эрдэнэ, О.Цогтгэрэлээс гадна өөрийгөө АН-ын хууль ёсны дарга гэдгээ зарлав. Тэрбээр өөрийнхөө нэрийг бүртгүүлэх хүсэлт хүргүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

Эргэн сануулбал, УДШ-д бүртгэлтэй Ардчилсан намын үндсэн дүрмийн дагуу намын нийт гишүүд дунд зохион байгуулагдсан дотоод сонгуулиар М.Тулгат олонxийн санал авч сонгогдож, түүнийг “АН-ын дарга” хэмээн албажуулсан.

Тэрбээр “УДШ-д намайг намын даргаар бүртгэнэ гэдэгт бүрэн итгэлтэй байсан.  Гэтэл намайг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтээ буцаан татсан. Хэрэв үүнийг буцаан татаагүй бол АН-ын асуудал нэг талдаа гарах байсан. Хүсэлтээ буцаан татсаныг АН-ын удирдлагын баг болох бид нар мэдээгүй. АН-ын дарга С.Эрдэнэ намайг “хүний үгээр явахгүй юм байна” гэж бодсоноос нэрийг минь татсан. Иймд түүнийг АН-ын Үндсэн дүрмийн хороонд 3-4 үндэслэлээр өгч шалгуулна.

М.Тулгат гэдэг хүн бол багаараа ардчиллын төлөө тууштай тэмцэх болно.

Би бол АН-ын дотоод сонгуулиар сонгогдсон хууль ёсны дарга. Миний нэрийг УДШ бүртгүүлэх хүсэлтийг дахин хүргүүлэх болно.

Монгол Улс хуультай орон учраас хуулийн дагуу, АН-ын дүрмийн дагуу асуудлаа шийдээд явна. АН хоёр, гурван даргатай болж байгаа нь цаанаас шидсэн чулуу байж болно. Аль нэг тал нь намын дарга болонгуутаа нөгөө талаа цавчиж хаях ёсгүй” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Мега” төслүүдийг гацаанаас гаргах хуулийг энэ долоо хоногт батална

УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн чуулганаар “Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай”

2026-05-04

Т.Аубакир: Уралдааны явцад 343 хүүхэд мориноос унаж, 5 нь хүнд бэртэл гэмтэл авсан 

Хаврын морин уралдаанууд эхэлж байгаатай холбогдуулан ГБХНХ-ын сайд Т.Аубакир хурдан морины уралда

2026-05-01

З.Мэндсайхан: Иргэдийн сарын 792 мянган төгрөг хүртэлх орлогод ногдуулах албан татварыг 100 хувь буцаан олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын

2026-04-29