Э.Цэндбаатар мэргэжлийн боксын анхны тулаанаа хийж, Оросын тамирчинг ЯЛЛАА

2021-12-25 1113 0

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар өчигдөр /2021.12.24/ мэргэжлийн боксын анхны тулаанаараа WBA холбооны Азийн аваргын бүсийн төлөө Оросын тамирчин Сослан Баевтай тулалдаж, найман үе илүүрхэж яллаа.

Түүний хувьд сонирхогчдын боксоос албан ёсоор зодог тайлж буйгаа зарлаж, мэргэжлийн бокст орсон билээ.

Өдгөө 25 настай сонирхогчдын боксын дэлхийн аваргын хүрэл медальт Э.Цэндбаатарын хувьд энэ сарын эхээр Москваг зорьж, бэлтгэл сургуулилтаа хийж байсан юм. Харин түүний өрсөлдөгч осет залуу Сослан Баевын хувьд 25 настай бөгөөд мэргэжлийн боксын рингэнд зургаан тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулж байсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03

Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Сөүлийн гудамжийг (Хүүхдийн зуу) энэ долоо хоногийн амралтын өдрүү

2026-07-24

Говьсүмбэр, Төв, Өмнөговийн наадмын түрүү, үзүүрийн бөхчүүдээс допинг илэрчээ

ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтээс 2026 оны аймаг, дүүрг

2026-07-22