“Хантайшир” дэвжээний 20 жилийн ойн барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс түрүүллээ

2021-12-20 1234 0

Говь-Алтай аймгийн “Хантайшир” бөхийн дэвжээ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан боллоо.

Барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын гарьд Ө.Бат-Орших, М.Бадарч, улсын заан Ц.Одбаяр, улсын харцага А.Цацабшир, Б.Бат-Өлзий, О.Хангай, Б.Орхонбаяр, Х.Гантулга, Б.Цэдэнсодном, улсын өсөх идэр начин Б.Суманчулуун, Ч.Батчулуун, Н.Мустафа, улсын начин Ж.Чулуунбат, Л.Лха-Очир тэргүүтэй 128 бөх зодогложээ.

“Хантайшир” бөхийн дэвжээ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан уг барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, улсын харцага О.Хангай үзүүрлэн, их шөвөгт улсын харцага Б.Бат-Өлзий, өсөх идэр начин Ч.Батчулуун нар шалгарсан байна.

Мөн Хантайшир дэвжээнээс ахмад бөхчүүддээ болон хүндэт засуулууддаа хүндэтгэл үзүүлжээ. Их шөвгийн бөхчүүдэд шагналыг Хантайшир дэвжээний гүйцэтгэх захирал, улсын гарьд Н.Ганбаатар, дэд тэргүүн “Алтай” констракшны захирал Х.Бат-Эрдэнэ, МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав болон “Хантайшир” дэвжээний бусад удирдлагууд гардууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10