Түрүү бөхийг таван сая төгрөгөөр урамшуулна

2021-12-16 884 0

Говь-Алтай аймгийн Хантайшир бөхийн дэвжээ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан энэ сарын 19-нд Монгол бөхийн өргөөнд болох аж.

Барилдах бөхчүүдийг арванхоёрдугаар сарын 17, 18-ны өдрүүдэд бүртгэх ба түрүү бөхийг таван сая төгрөгөөр урамшуулах юм байна.

Мөн тус дэвжээний 20 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн өсвөр үеийн баруун бүсийн аварга шалгаруулах барилдаан энэ сарын 21-22 ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн Биеийн тамир, спортын газар зохиогдоно. Барилдаанд Говь-Алтай, Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан аймгийн өсвөрийн бөхчүүд оролцох юм.

“Хантайшир” дэвжээний түүх  2001 оноос эхтэй бөгөөд  Монгол Улсын заан Р.Давааням, улсын начин Б.Пүрэв нар тус дэвжээг үүсгэн байгуулжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03

Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Сөүлийн гудамжийг (Хүүхдийн зуу) энэ долоо хоногийн амралтын өдрүү

2026-07-24

Говьсүмбэр, Төв, Өмнөговийн наадмын түрүү, үзүүрийн бөхчүүдээс допинг илэрчээ

ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтээс 2026 оны аймаг, дүүрг

2026-07-22