М.Уранцэцэг 2021 оны шилдэг тамирчнаар тодорлоо

2021-12-14 788 0

“Бөртэ чоно” наадмын шилдгээр тодорсон зургаан тамирчнаас Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг нийт авсан оноогоороо тэргүүлж, 2021 оны Монголын шилдэг тамирчнаар тодрон шилжин явах цомын эзэн боллоо.

Тэрбээр санал асуулгад 142 оноо авсан бол арын өрсөлдөгч Ц.Цогтбаатар 125 оноотой байв.

Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэгийн хувьд зургадугаар сард Будапешт хотноо болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн бол сар гаруйхны дараа Токиогийн олимпын наадмаас Монголын багийн эхний медалийг эх орондоо авчирсан билээ. Улмаар нэг жилийн дотор олимп, дэлхийн дэвжээнээс медаль зүүсэн анхны тамирчин болж, мөн Тбилиси, Ташкентийн Их дуулгад дараалан түрүүлсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Эх орончдын өдрийн барилдаанд Б.Зоригтбаатар түрүүлэв

Монгол Улсад улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 105 жил, Үндэсний

2026-03-02

Засгийн газраас Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэх шийдвэр гаргажээ

Монгол улсын Засгийн газрын хуралдаанаас Монгол Улсын төрийн шагналт, яруу найрагч Ренчиний Чойномын

2026-02-06

“Төмөр хүн” Тамаваши Ичиро Б.Мөнх-Оргил “Геннисийн дээд амжилт”-ын батламж гардлаа

Японы мэргэжлийн сүмо бөхийн хамгийн ахмад бөх болох Тамаваши Ичиро Б.Мөнх-Оргил энэ сарын барилда

2026-01-27